2026-03-09
Сумын танилцуулга
Булгайн аймгийн Тэшиг сум нь Монгол Улсын хойд хэсэгт оршдог ба хойд талаараа ОХУ-тай 140 км, баруун талаараа Хөвсгөл аймгийн Тариалан, Эрдэнэбулган сумдтай 130 км, урд талаараа өөрийн аймгийн Хутаг-Өндөр сумтай 60 км, зүүн талаараа өөрийн аймгийн Сэлэнгэ сумтай 77 км хиллэдэг. Улаанбаатар хотоос 710 км Эрдэнэт хотоос 300 км Аймгийн төвөөс 250 км зайд байрладаг.
Хужирт, Харгал, Далан, Эрэн, Жаргалант гэсэн 5 багтай. 941 өрхөд 3424 хүн амьдардаг. Хүн амын тоогоороо Булган аймгийн 16 сумын дундуур, газар нутгийн хэмжээгээр 1-т ордог.
Далайн түвшнээс дээш 1560 метрт өргөгдсөн. Баруун захын цэг нь Цахиуртын гозгор 1730 м, зүүн захын цэг нь Харлангийн даваа 1820 м, хойд захын цэг нь Мухарын голын эх 1790 м, урд захын цэг нь Бүтээл уул 1535 м болноГазар хөдлөлтийн эрчим 7 балл
МАЛ СҮРЭГ
Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 6800 тоо толгой мал тоологдсон нь нийт малын 9.7 хувь байна. 422 малчин өрх, 171 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 63 хувийг эзэлж байна.
Сумын хэмжээнд 70029 толгой малтайгаас тэмээ байхгүй, 5710 адуу, 14267 үхэр, 22230 хонь, 27822 ямаа байна.
Хаяг
Монгол улс, Булган Аймаг,
Тэшиг сум Жаргалант 5-р баг,
Үйлчилгээний хороо 2-206
Холбоо барих
70345339,
99992974, 98989592
www.teshig.bu.gov.mn
Хандалт
Өнөөдөр: 1270
Энэ 7 хоног: 1270
Энэ сар: 34238
© 2022 Булган аймгийн Тэшиг сум --- Developed by ByteLinks llc