Сургалт судалгааны төв
Нийтэлсэн огноо:
2022-02-09
МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИ, ЦАХИМ СИСТЕМ ХАРИУЦСАН АЖИЛТАН
Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төв(хуучин нэрээр Нийслэлийн Сургалт, судалгааны төв)-д Мэдээлэл технологи, цахим систем хариуцсан ажилтан шалгаруулж авна.
• Үндсэн үүрэг:
Цахим сургалт зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах;
Платформ дээр цахим сургалтын контентыг байршуулах, санал хүсэлт авах, шаардлагатай засвар үйлчилгээг хийлгүүлэх’ Төвд шаардлагатай программ болон техник, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, ажиллуулах, засварлах шинэчлэх, түүний бүрэн бүтэн байдлыг хангах;
Байгууллагын дотоод мэдээллийн систем, веб сайт, сошиал сувгийг хөтлөх;
Төвийн бусад сургалтын үйл ажиллагаанд оролцож ажиллах.
• Тавигдах шаардлага:
Төрийн албанд тогтвортой ажиллах, өсөн дэвжих хүсэл эрмэлзэлтэй;
Их дээд сургууль төгссөн, бакалавр түүнээс дээш зэрэгтэй;
Компьютерын хэрэглээний программ дээр ажиллах чадвартай;
Шинийг суралцах хүсэл эрмэлзэлтэй, идэвх санаачлагатай, хариуцлагатай, багаар ажиллах чадвартай;
Нягт, нямбай, хувийн зохион байгуулалт сайтай;
Мэдээлэл технологи, програм хангамжийн мэргэжилтэй бол давуу тал болно. Ажлын байрыг сонирхсон хүн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 17:00 цагаас өмнө ariunaa.b@trc-ulaanbaatar.edu.mn хаягаар материалаа илгээнэ үү. Холбоо барих утас: 7011-9900, 9913-2786 Бүрдүүлэх материал: 1. Төрийн албан хаагчийн анкет 2. Боловсролын гэрчилгээний хуулбар 3. Иргэний үнэмлэхийн хуулбар Сонгон шалгаруулалт 2 үе шаттай явагдана. Эхний шат буюу анкетын шалгаруулалтад тэнцсэн хувь хүнтэй холбогдохыг анхаарна уу.
Хаяг
Монгол улс, Булган Аймаг,
Тэшиг сум Жаргалант 5-р баг,
Үйлчилгээний хороо 2-206
Холбоо барих
70345339,
99992974, 98989592
www.teshig.bu.gov.mn
Хандалт
Өнөөдөр: 1270
Энэ 7 хоног: 1270
Энэ сар: 34238
© 2022 Булган аймгийн Тэшиг сум --- Developed by ByteLinks llc